2017 онд байгуулагдсан B.L.M.D хамтлаг трип хоп, рэп, экспериментал рок, элетроник зэрэг хөгжмийн олон төрлийн урсгалыг хооронд нь харгалдуулж өөрсдийн гэсэн “балмад” уран бүтээлийг туурвисаар ирсэн. Тэдэнд гагц “тэд” бий. 

Тэгвэл тус хамтлаг тавдугаар сарын 31-нд “Галлериа Улаанбаатар”-т ээлжит тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тус тоглолтод “Dotor Huree”, “Even Tide” зэрэг хамтлагууд оролцохоос гадна DJ Buska, Mista Bone нар сонсогчидтой хамт байх юм.

Тоглолтын онцлог нь “балмад” хөгжмөөс гадна дэлгэцийн дүрслэл ба тайзны дуугаралтыг мэдэрч синхрон хөдлөдөг видео үзүүлбэрт оршино. Тэдгээрийг хамтлагийн өнгө аястай нийцүүлэн програмчилсан байдаг агаад төстэй техник ашиглаж байгаа өөр уран бүтээлч манайд үгүй.

#B.L.M.D хамтлаг, #тоглолт,