Өнгөрсөн жил дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст мэдрэгдсэн халуун зун нь бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн дулаан зун төдийгүй сүүлийн 2000 жилд тохиосон хамгийн дулаан зун байсныг судалгаагаар тогтоожээ.

Эрдэмтэд өнгөрсөн оны зургадугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацааг 1940-өөд онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн дулаан үе байсныг аль хэдийн зарласан.

Тэгвэл “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд дурдсанаар 2023 оны хэт халалт нь илүү урт хугацааны рекордыг эвдсэн байж магадгүй байна. Судлаачид 1800-аад оны дунд үед хамаарах цаг агаарын бүртгэл болон дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын есөн байршил дахь модны цагаригт хийсэн дүн шинжилгээнд үндэслэн олж авсан температурын мэдээллийг судалснаар ийм дүгнэлтэд хүрчээ.

Судалгаанд өгүүлснээр өнгөрсөн зун хойд өргөргийн 30-аас 90 градусын хоорондох бүсэд агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас Цельсийн 2.07 хэмээр өндөр байсан байна.

Мөн модны цагаригийн мэдээлэлд үндэслэн 2023 оны зуны сарууд 1-1890 хүртэлх оны дундаж температураас дунджаар 2.2 хэмээр дулаан байсныг тогтоожээ.

Энэхүү нээлт нь гэнэтийн зүйл биш юм. Нэгдүгээр сард Европын холбооны Коперникийн цаг уурын өөрчлөлтийн албаны эрдэмтэд 2023 оныг сүүлийн 100 мянган жилд тохиосон хамгийн дулаан жил байх “маш өндөр магадлалтай” гэж мэдэгдэж байв.

Өнгөрсөн зуны хэт халалт нь Эль Нино үзэгдлийн нөлөөгөөр улам бүр идэвхжиж, улмаар дулааны давлагаа илүү удаан, илүү хүчтэй мэдрэгдэж, ган гачиг удаан үргэлжлэх шалтгаан болсон гэж “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн судалгааны зохиогч Иан Эспер хэлэв.

Мягмар гарагт “PLOS Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг судалгаанаас харвал 1990-2019 оны хооронд 43 улсад 150,000 гаруй хүн халалтын улмаас нас барсан байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 1 орчим хувийг эзлэх бөгөөд цар тахалтай холбоотой нас баралттай ойролцоо байна.

Халалтын улмаас нас барсан хүмүүсийн талаас илүү хувь нь Ази тивд тохиолджээ. Гэхдээ хүн амын тоотой харьцуулж үзвэл Европт нэг хүнд ногдох нас баралт хамгийн өндөр буюу 10 сая оршин суугч тутамд жилд дунджаар 655 хүн халалтын улмаас нас бардаг гэсэн дүн гарсан байна. Бүс нутгийн хэмжээнд Грек, Мальта, Итали улсад хамгийн олон нас баралт бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters

#хэт халалт, #Цаг уур, #2023 оны зун,