newswire

Скутертэй эр Парисын үнэт эдлэлийн дэлгүүрээс үнэт эдлэл дээрэмджээ

Парисын цагдаа нар дээд зэрэглэлийн дэлгүүрээс 2 сая еврогоос дээш үнэ бүхий үнэт эдлэл, үнэт чулуу хулгайлсан этгээдийг хайж байна.

Цагдаа нарын мэдээлснээр скүтер унасан 50-60 орчим насны хүн мягмар гарагийн үдээс хойш Chaumet дэлгүүрт ормогцоо зэвсгээ сугалж, дэлгүүрт тэсрэх бөмбөг суурилуулсан, дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Мөн цайвар саарал өнгийн костюмтай, нүүрний масктай хүн дэлгүүрт орж байгаа нь хяналтын камерт бичигджээ​. Тэрээр үнэт эдлэл, үнэт чулуу, мөн дэлгүүрийн түлхүүрийг ажилчдаас шаардаж авсныхаа дараа дэлгүүрийг орхиж явахдаа ажилтнуудыг дотор нь түгжсэн ч хүчирхийлэл үйлдээгүй гэж цагдаа нар мэдээлжээ.

Chaumet бол Парис хотод төвтэй, олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүр юм. Уг худалдааны газар хотын чинээлэг бүсэд, Елисейн сүмийн ойролцоо байрладаг байна. Мөн LVMH тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний группийн нэг хэсэг юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet