Сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт, үр дүн, боловсролын салбарын шинэчлэл, ЭЕШ-ын үр дүн, цахим платформын хэрэгжилт болон бусад мэдээллийг эцэг, эх асран хамгаалагчдад танилцуулж, санал солилцлоо.
Хөвсгөл аймагт төрийн өмчийн ерөнхий боловсролын 34 сургуульд 30.8 мянган сурагч, 43 цэцэрлэг 10 орчим мянган хүүхэд суралцаж байна. Сурагчдын боловсролын чанарын үнэлгээний үр дүнгээр Хөвсгөлийн сурагчдын
- Асуудал шийдвэрлэх чадвар 37.3 хувь
- Мэдээлэлтэй ажиллах чадвар 56.3 хувь
- Хамтран суралцах чадвар харьцангуй сайн буюу 61.9 хувьтай байна.
2023-2024 оны хичээлийн жилд Pearson платформыг 6981 сурагч, Eduten платформыг 5755 сурагч хэрэглэж байгаа бол Suraad платформ дээр 8 сургуулийн 3864 сурагч хичээллэж байна. Харин Medle цахим сургуульд Хөвсгөл аймгийн 1485 сурагч суралцаж байгаа юм.
Эцэг, эх, асран хамгаалагчдын уулзалтын үеэр сурагчдын өөрийн үнэлгээний системийг танилцуулж, зөөлөн ур чадварт сургах талаар зөвлөмж мэдээлэл өглөө. Аав, ээжүүдийн дэмжлэг, хамтын оролцоотойгоор сурагчдын оюуны, биеийн, сэтгэлийн тамирыг сайжруулах, дээшлүүлэх боломжтой талаар зөвлөлөө.

#БШУЯ, #ЕБС, #Хөвсгөл аймаг,