Ким Жон Уныг 2011 онд засгийн эрхэнд гарснаас хойш Хойд Солонгосын иргэд анх удаа удирдагчдаа үнэнч байхаа тангараглажээ.  Тангараг өргөх ёслолыг Кимийн 40 насны төрсөн өдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хийсэн гэж Сөүлд төвтэй Өмнөд ба Хойд Солонгосын Хөгжлийн Хүрээлэн (SAND) мэдэгдэв.

“Ким Жон Ун 13 дахь жилээ засгийн эрхэнд гарч буй 40 насныхаа төрсөн өдрөөр тангараг өргөх ёслолыг зохион байгуулахаар сонгосон нь өмнөх үеийн арга барилаас ухарч, улс төрийн шийдэмгий байдал руу шилжиж байгааг харуулж байна” гэж “SAND” дүгнэсэн байна.

“SAND”-ын Ерөнхийлөгч Чой Кён Хуй Хойд Солонгосыг ирэх жилээс Кимийн төрсөн өдрийг албан ёсны тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж магадгүй гэж үзэж байгаагаа “Reuters” агентлагт ярьжээ.

Хойд Солонгос Кимийн төрсөн өдрийг хэзээ ч албан ёсоор баталж байгаагүй ч тус улсын өмнөх эрх баригчид болох түүний аав, өвөөгийн төрсөн өдрөөр ийм тангараг өргөх ёслол болдог уламжлалтай.

Кимийн гэр бүл нь Дэлхийн II дайны дараа байгуулагдсан цагаас нь хойш Хойд Солонгосыг удирдаж байгаа ба хувь хүнийг шүтэх үзэл санааг бий болгосноор эрх мэдлээ бэхжүүлж ирсэн юм.

Тэгвэл Хойд Солонгос энэ жил анх удаа удирдагч Ким Ир Сений мэндэлсэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг “Нарны өдөр” гэж нэрлэхээ больсон байна.

Вашингтонд төвтэй “38 North” хөтөлбөрийн ажилтан Рэйчел Минёнг Ли “Нарны өдөр”-ийг цуцлах шийдвэрийн талаар “Бид үүнийг суртал ухуулгаар дамжуулан Ким Жон Уны засаглалыг бэхжүүлэх өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэх ёстой” гэж хэлэв.

Ийм хүчин чармайлт нь шинэ зүйл биш бөгөөд үе шаттайгаар явагддаг хэдий ч тодорхой үеүдэд Хойд Солонгост ийм хүчин чармайлт эрчимждэг болохыг Ли тэмдэглэжээ. Энэ нь дэглэмийн эрх мэдлийг нэгтгэх, хүн амыг хянах гэсэн санаатай стратеги байх боломжтой аж.

Тэмдэглэлт өдрүүдэд өөрчлөлт оруулснаас гадна өнгөрсөн сард Пхеньян хүүхэд, цэрэг, эмнэлгийн ажилтнуудаас эхлээд янз бүрийн анги давхаргын хүмүүсийг хамарсан, “Агуу удирдагч Ким Жон Уныг магтан дуулцгаая”, “Халамжтай аав Ким Жон Унаар бахархацгаая” гэсэн үгтэй дуу гаргасан байна.

Мөн сүүлийн үед Ким бага охиноо үйлдвэрт зочлохоос эхлээд пуужин хөөргөх ажиллагаанд хүртэл дагуулж явдаг болсныг шинжээчид гэр бүлийн эрх мэдлээ бэхжүүлэх зорилготой алхам гэж харж байна.

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос,