Instagram 16-аас доош насны хэрэглэгчдийн бүртгэлийг хаалттай болголоо

Instagram 16-аас доош насны хэрэглэгчдийн шинэ бүртгэлийг хаалттай болгожээ. Ингэснээр зөвхөн зөвшөөрөгдсөн дагагчид бичлэг үзэх, “like” дарах, сэтгэгдэл бичих боломжтой болж байгаа юм.
Туршилтаас үзэхэд хувийн тохиргоо нь хаалттай таван хүн тутмын нэг нь л бүртгэлээ нээлттэй болгож өөрчилж байжээ.
Одоо байгаа хэрэглэгчдэд хаалттай бүртгэлийн “давуу талыг харуулсан” мэдэгдэл илгээхээр болсон байна.
Мөн Инстаграм зарим бүлгүүдийн эсэргүүцлийг үл харгалзан 13-аас доош насныханд зориулсан шинэ аппликейшн нэвтрүүлж байгаагаа зарлажээ.
“Бодит байдал дээр тэд аль хэдийнээ бүртгэлээ нээчихсэн бөгөөд худал насаар бүртгэл үүсгэхийг зогсоох ямар ч арга байхгүй тул бид тэдэнд зориулан эцэг эх, асран хамгаалагчид нь удирдах боломжтой систем бий болгохыг хичээж байгаа” гэж толгой компани Facebook хэлсэн байна.
Мөн тэд насанд хүрээгүй хэрэглэгчдийн бүртгэлийг олж илрүүлэх, устгах хиймэл оюун ухаант системийг боловсруулж байгаа юм.
Удахгүй батлагдах Онлайн аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хүрээнд хүүхдүүдэд хор хөнөөл учруулж болзошгүй агуулгад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй хамгаалалтыг бий болгохын тулд технологийн аварга компаниуд ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: BBC

Хариулах