Израил, Улаан тэнгис, Украины байлдааны талбарт шалгагдсаны дараа баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системд хөрөнгө оруулах сонирхол дэлхийн даяар нэмэгдэж байгаа ба энэ нь зэвсгийн уралдааныг эрчимжүүлэхэд нөлөөлж болзошгүй гэж шинжээчид анхааруулав.
Иран дөрөвдүгээр сарын 13-нд Израил руу дунд тусгалтай 120 баллистик пуужин харвасан. Энэ үед АНУ-ын “SM-3” болон Израилын “Arrow” бараг бүгдийг нь устгаж, дрон зэрэг бусад жижиг хэмжээний аюулыг Израилын “Төмөр дээвэр” хамгаалах систем амжилттай таслан зогсоосон юм.
Өмнөх саруудад нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Улаан тэнгис дэх хөлөг онгоцны эсрэг харвасан Хутигийн баллистик пуужингуудыг таслан зогсоож байсан бол Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “MIM-104 Patriot” систем Оросын дэвшилтэт “Искандер”, “Кинжал” баллистик пуужингуудын эсрэг амжилттай ашиглагдаж байна.
Эдгээр үйл явдлуудын дараа армиудын пуужингийн довтолгооноос хамгаалах системд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн ба энэ нь эдгээр төрлийн системийг бүтээдэг “Lockheed Martin”, “Raytheon” зэрэг компанийн хувьд ашигтай болохыг мэргэжилтнүүд хэлэв.
Нидерланд, Герман, Швед, Польш зэрэг Европын орнууд “RTX”-ийн охин компани болох “Raytheon”-ийн “Patriot” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ашигладаг бол Саудын Араб олон жилийн турш “Patriot”-ыг Хутигийн халдлагаас хамгаалахын тулд ашиглаж ирсэн.
Арабын Нэгдсэн Эмират улс “Lockheed Martin”-ий “Terminal High Altitude Air Defense” (THAAD) системийг ашигладаг. Кувейт, Катар, Бахрейн зэрэг улсууд “Patriot” системтэй бол Оман уг системийг сонирхож байгаагаа илэрхийлээд байгаа.
Дөрөвдүгээр сард гэхэд АНУ-ын “Lockheed Martin” компани 17.7 тэрбум долларын үнийн дүн бүхий тив хоорондын баллистик пуужинг (ICBM) онилох зориулалттай “Ground-Based Midcourse Defence” (GMD) хамгаалах системийн дэвшилтэт хувилбарын гэрээ байгуулсан байна.
Хятад улс баллистик пуужингийн системд ихээхэн хөрөнгө оруулалт хийснийг харгалзан үзвэл Ази тивд хамгаалах системийн сонирхол хамгийн хүчтэй байж магадгүй. 2023 оны Пентагоны тайланд дурдсанаар Ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд хэдэн мянган километрийн зайд байгаа байд оновчтой цохилт өгөх зориулалттай 500 орчим “DF-26” пуужин байдаг байна.
Жеймс Мартины нэрэмжит Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх судалгааны төвийн Жеффри Льюис “Бусад улс орнуудад довтолгооны пуужингийн тоо нэмэгдэхийн хэрээр ... энэ нь пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийн эрэлтийг нэмэгдүүлэх болно.”
Түүний хэлснээр Азийн бараг бүх улс пуужингийн салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа ч Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Япон, Австрали, Өмнөд Солонгос зэрэг чинээлэг орнууд пуужингийн довтолгооноос хамгаалах системд их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна гэв.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #пуужингийн длвтолгооноос хамгаалах систем,