Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон барууны танк болон цэргийн техникүүдийг лхагва гарагт Москва хотноо дэлгэн үзүүлж, барууны тусламж дайнд ялахад нь саад болохгүйг Оросын арми харуулахыг зорилоо.

1945 онд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсны баярт зориулсан музейн гадаа дэлгэгдэж буй Оросын армийн цом нэртэй үзэсгэлэнг үзэхээр олон хүн урт дараалал үүсгэжээ.

ЗХУ 1943 онд Германы армийн олзлогдсон танк, техник хэрэгслийг мөн үзүүлж байсан ба Түүх давтагдаж байна гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдав. 

Хүч чадал үнэнд оршдог. Үргэлж ийм байсаар ирсэн. 1943 онд ч, өнөөдөр ч. Эдгээр дайны цомууд нь бидний хүч чадлыг илэрхийлж байна. Олон байх тусам бид илүү хүчтэй байна гэсэн үг гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Цааш нь Өрнөдийн ямар ч цэргийн техник байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй гэжээ.

Барууны болон Украины шүүмжлэгчид Оросын цэргийн техник хэрэгслийн ихэнх хэсгийг хуучирсан эсвэл хугацаа нь дууссан бөгөөд Оросын байлдааны талбар дахь амжилтыг тооны хувьд илт давуу байдал, хүн хүчний асар их хохирлын үр дүнд бий болсон гэж үздэг. Талууд амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоог нууцалж ирсэн ч их хэмжээний хохирол амссан гэж барууныхан таамагладаг.

Москва дахь үзэсгэлэнд Украинд нийлүүлсэн АНУ, Герман, Францын танкнууд багтсан байна.

Украин мөн өнгөрсөн зун Киевийн төв өргөн чөлөөнд ижил төстэй үзэсгэлэн гаргаж, галд шатсан Оросын танк, байлдааны машинуудыг олон нийтэд дэлгэж байв.

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Орос улс Украины дайнд дайны өмнөх бүх нөөцөө буюу 3,000 гаруй танкаа алдсан ч олон жилийн турш хадгалсан хангалттай тооны хуучирсан хуягт машинтай, мөн сүүлийн үед шинэ танкны үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа гэв.

Москвад танкнуудаас гадна Их Британи, Австралийн хуягт машинууд, Турк, Швед, Австри, Финланд, Өмнөд Африк, Чех зэрэг улсад үйлдвэрлэсэн цэргийн техник хэрэгслийг дэлгэсэн байна.

Первый канал”-ын мэдээлснээр үзэсгэлэнгийн гол үзмэр нь Америкийн М1 Abrams” байлдааны танк бөгөөд үүнийг зүүн Украинд залуурт пуужин болон камиказе нисгэгчгүй онгоц ашиглан устгасан байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Барууны зэвсэг,