Украины дронууд Оросын төв болон баруун өмнөд хэсгийн хэд хэдэн газрыг онилсон болохыг Оросын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгдэв.
“Агаарын довтолгооноос хамгаалах хүчин Воронеж мужид гурав, Рязань, Белгород, Курскийн нутаг дэвсгэрт тус тус нэг, нийт зургаан Украины дроныг устгаж, таслан зогсоосон” гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ өгүүлжээ.
Рязань мужийн захирагч Павел Малковын хэлснээр бүс нутагт дроноор халдлага үйлдэх оролдлогын үеэр хэн ч гэмтэж бэртээгүй, хүн амь үрэгдээгүй. Тэрээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Харин “РБК-Украин” мэдээллийн сайт Украины аюулгүй байдлын албаны албан тушаалтнуудаас иш татан Украины дронууд тусгай тагнуулын ажиллагааны хүрээнд Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гэмтэл учруулсан тухай мэдээлжээ. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч буйг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Түүнчлэн Украины цэргийн тагнуулын эх сурвалжаас иш татан “Украинская правда” сонин Оросын өмнөд хэсэгт орших Воронеж муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон дроны халдлагын талаар мэдээлсэн байна.
Оросын эрх баригчид газрын тос боловсруулах үйлдвэрийг чиглэсэн халдлагын талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
“Роснефть”-ийн эзэмшдэг Рязань газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын нийт боловсруулсан газрын тосны 5.8 орчим хувийг боловсруулдаг бөгөөд сүүлийн саруудад удаа дараа Украины дайралтын бай болоод байгаа юм.
Рязань муж нь Москва мужтай хиллэдэг, Оросын Украинтай хиллэдэг хилээс зүүн хойд зүгт 350 гаруй километрийн зайд оршдог.
Украины Оросын нутаг дэвсгэр дэх газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн халдлагын улмаас тус улсын бензиний үйлдвэрлэл уналтад ороод байгааг Оросын хэвлэлүүд албан ёсны мэдээллээс иш татан мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Дрон, #УКраин, #Оросын газрын тос боловсруулах үйлдвэр,