Ням гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотод олон мянган хүн Оросоос санаа авсан “гадаад агент”-ын тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсжээ.

Гүржийн парламент мягмар гарагт уг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх бол сөрөг хүчний намууд болон иргэний нийгмийн байгууллагууд уг хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг хүмүүст уриалж байна.

Хуулийн төсөл батлагдвал санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг гадаадаас авдаг байгууллагууд “гадаадын төлөөлөгч”-өөр бүртгүүлэх шаардлагатай болох юм.

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Ника Шургайа “Оросын хууль” гэгдэж буй уг хуулиас болоод олон төрийн бус байгууллагууд хаагдах вий гэж эмээж байгаагаа хэлэв.

“Гүржийн төлөө маш их сайн зүйл хийсэн олон зуун төрийн бус байгууллага байдаг бөгөөд одоо тэднийг гутаан доромжилж, хаах магадлалтай болоод байна” гэж Шургайа хэлжээ.

Түүнчлэн Европын холбоо болон барууны орнууд энэ хуулийн төслийг Гүржийн ЕХ-той нэгтгэх үйл явцад саад учруулж болзошгүй хэмээн анхааруулж байна.

Хуулийн төсөл нь хууль болохын тулд парламентын гурван хэлэлцүүлгээр орох ёстой.

Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын хяналтад байдаг хууль тогтоох байгууллага анхны хэлэлцүүлгээр хуулийн төслийг дэмжсэнээс хойш үүнийг эсэргүүцэж буй бүлгүүд долоо хоног гаруйн турш парламентын ордны гадаа шөнө бүр эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

Ням гарагт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хуулийн төслийг эсэргүүцэгчид мягмар гарагт болох хоёр дахь шатны хэлэлцүүлгийг эсэргүүцэж өргөн хүрээний жагсаалд нэгдэхийг хүмүүст уриалжээ.

Гүржийн засгийн газар мөн даваа гарагт уг хуулийн төслийг дэмжсэн жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: Reuters

#гадаад агентын тухай хууль, #Гүрж, #Орос хууль,