Төв аймаг, Баянчандмань сум Чандмань баг зам тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 04:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн Хьюндай Маяти загварын ачааны автомашины урдаас иргэн Э-ын “Ниссан Караван” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ жолооны хүрдэнд, зорчигч Т /18 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид тус тус хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэж өгсөн.
Баянхонгор аймаг, Өлзийт сум Бай-Ам багийн “Байн бүдүүн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т, Худаг-Урт багийн “Улаан-Адгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 52 км/-т суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын “Тоёота Альфард” загварын суудлын автомашин /5 том хүн, 2 хүүхэд/-ыг ажиллаж, “Тоёота Ланд-100” загварын автомашин /7 том хүн/-ыг, Б-ын “Тоёота Приус-20”, М-ийн “Тоёота Приус-20” загварын автомашин /11 том хүн, 1 хүүхэд/-уудыг ажиллаж тус тус цаснаас татан гаргасан. Нийт 110 км газар зам гаргасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн.

#Зам тээврийн осол, #обег, #хоногийн мэдээ,