ДЭЛХИЙН МЭДЭЭ

Автомашин үйлдвэрлэгч “General Motors” “Ford”-ын эсрэг нэхэмжлэл гаргажээ

“General Motors” (GM) компани өнгөрсөн бямба гарагт “Ford”-ыг барааны тэмдэгтийн зөрчилд буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нь зөвшилцөлд хүрнэ гэж найдсан ч бүтээгүй тул сүүлийн арга хэмжээгээ авсан нь энэ аж.

“Ford” өнгөрсөн дөрөвдүгээр сард “BlueCruise” нэртэй автомат жолоодлогын технологио танилцуулсан бол GM компанид төстэй нэртэй буюу “Super Cruise” гэдэг систем байдаг. GM тус системээ 2012 онд олон нийтэд зарлаж, 2017 оноос хойш ашиглаж байгаа юм. GM мөнгөн хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсэж байгаа бөгөөд энэ нэрийг “Ford” ашиглахаа зогсоохыг шаардаж байгаа аж.

Супер Круз болон “Ford”-ын шинэ системүүд зөвхөн хурдны хяналтаас гадна, автомашинуудад эгнээ, хурдаа хадгалах, өөрчлөх боломжийг олгодог билээ.

GM энэ үйлдлээрээ өрсөлдөгчийнхөө автомат жолоодлогын системийг илүү их сурталчилж байгаа бөгөөд “Ford”-ын төлөөлөгч GM-ийн нэхэмжлэлийг “ямар ч ач холбогдолгүй, хөнгөмсөг” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet