Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-той албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хагас зуун жилийн туршид өргөжин тэлж, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж буйг онцлон тэмдэглэв.
Хэлэлцээний эхэнд сайд Б.Батцэцэг шашин, соёлын нийтлэг зүйлсээр холбогддог Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн ойн хүрээнд тус улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.
Сайд Панпри Пахид Тха-Нукорн Монгол, Тайландын харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг онцолж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэдийн солилцоо эрчимжиж байгаад талууд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлд хоёр талын зөвлөлдөх механизмууд болох Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөл, Худалдааны хамтарсан хороо болон Бизнес зөвлөлийн хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
Талууд “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.
Түүнчлэн хоёр тал Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA)-ийн хүрээнд хамтран ажиллаж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2024-2025 оны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.
Талууд сүүлийн жилүүдэд Тайланд Улсыг зорьж буй монгол иргэд, жуулчдын тоо огцом нэмэгдэж буйг онцолж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгох талаар тайландын талаас нааштай шийдвэр гаргасныг мэдэгдэж, хоёр талын дотоод процедурыг эхлүүлэхэд хамтран ажиллахаар тогтов.
Талууд хоёр улс НҮБ болон олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд харилцан бие биеэ дэмжиж, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа нотлов. Энэ хүрээнд монголын тал Улаанбаатар хотноо ирэх 6 дугаар сард зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болон 8 дугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д тайландын талаас өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

#Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #ГХЯ, #Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн,