Ирак, Сири дэх АНУ-ын хүчин 24 цагийн дотор хоёр удаа дрон болон пуужингийн дайралтын бай болсныг Иракийн аюулгүй байдлын эх сурвалжууд болон Америкийн албаны хүмүүс даваа гарагт мэдээлэв.
Иракийн баруун хэсгийн Анбар мужид орших АНУ-ын цэргүүдийн байрладаг Айн аль-Асад агаарын баазын ойролцоо хоёр дроныг устгасан гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.
Ням гарагт мөн Иракийн хойд хэсгээс Сирийн зүүн хойд хэсэгт орших Румалин бааз дахь АНУ-ын цэргүүд рүү таван пуужин харвасан талаар АНУ, Иракийн албаны хүмүүс мэдэгдсэн.
Халдлагын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд хохирлын талаар мэдээлэл тодорхойгүй байна.
Нэрээ нууцалсан АНУ-ын Батлан хамгаалах яамны албан тушаалтны хэлснээр ням гарагт болсон пуужингийн цохилтын бай нь АНУ-ын цэргүүд байсан бөгөөд энэ нь хоёрдугаар сарын 4-өөс хойш Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүдийг чиглэсэн анхны дайралт болсон байна.
Бямба гарагт Ирак дахь цэргийн баазад хүчтэй дэлбэрэлт болж, Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийг багтаасан Иракийн аюулгүй байдлын хүчний нэг гишүүн амиа алдсан.
Хүчний командлагч үүнийг халдлага гэж тодорхойлсон бол арми шалгалтын ажил явуулж байгаагаа хэлээд, дэлбэрэлт болох үед тэнгэрт байлдааны онгоц байгаагүй гэж мэдэгджээ. АНУ-ын арми үүнд ямар нэг байдлаар оролцоогүй гэж мэдэгдээд байгаа.
Аравдугаар сарын дунд үеэс эхлэн бүс нутаг дахь АНУ-ын хүчин бараг өдөр бүр пуужин болон дроны цохилтын бай болж эхэлсэн. Ирак дахь Ираны дэмжлэгтэй Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн ба Газын зурвас дахь Израилын дайнд АНУ дэмжлэг үзүүлж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байв.
Ирак-Иорданы хил дээрх жижиг баазад болсон дроны цохилтын үеэр гурван цэрэг нь амиа алдсаны дараа АНУ Иракын эсрэг хариу цохилт өгсөн бөгөөд үүний дараа нэгдүгээр сарын сүүлчээр Ирак болон Ираны эрх баригчдын шахалтаар халдлага зогсоод байсан юм.
АНУ Иракт 2500 орчим, Сирийн зүүн хэсэгт 900 орчим цэрэгтэй, зөвлөгөө өгөх, туслах үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Reuters

#Ирак, #СИри, #АНУ-ын цэргийн бааз,