Лхагва гарагт Гүржийн парламент маргаантай “гадаадын агент”-ын тухай хуулийг төслийг хэлэлцэж дэмжлээ.
Уг хуулийн төслийг ЗХУ задран унаснаас хойш 33 жилийн дараа Гүрж улс барууны орнуудтай нэгдэх үү, эсвэл Оростой ойртох уу гэдгийг шалгах сорил гэж олон нийт үзэж байна.
Харин шүүмжлэгчид уг хуулийн төслийг эсэргүүцэгчдийг дарахын тулд өргөнөөр ашигладаг Оросын ижил төстэй хуультай зүйрлэдэг.
Мягмар гарагт цагдаа нар эсэргүүцэгчдийг парламентын ордноос холдуулахын тулд нулимс асгаруулагч ашигласан ч лхагва гарагт хуулийн төслийг эсэргүүцсэн 20,000 орчим хүн парламентын гадна цугларсан байна.
Жагсагчид хуулийн төслийн гол дэмжигч болох Ерөнхий сайд Иракли Кобахидзетэй уулзахыг шаардан цагдаагийн өндөр хамгаалалттай засгийн газрын байр руу нэвтрэхийг оролджээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт 150 депутатын 83 нь дэмжсэн санал өгсөн бол сөрөг хүчин санал хураалтыг бойкотолсон байна. Хуулийн төсөл хууль болохоос өмнө дахин хоёр хэлэлцүүлэгт орох ёстой.
Хэрэв хууль батлагдвал санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг гадаадаас авдаг байгууллагууд гадаадын нөлөөтэй агентаар бүртгүүлэх шаардлагатай болох юм.
Санал хураалтын дараахан ЕХ “Энэ бол маш их санаа зовоосон зүйл бөгөөд энэхүү хуулийг эцэслэн батлах нь Гүржийн ЕХ-ны гишүүн болох замд сөргөөр нөлөөлнө. Энэ хууль нь ЕХ-ны үндсэн хэм хэмжээ, үнэт зүйлстэй нийцэхгүй” гэж мэдэгджээ.
Мөн уг хуулийг “иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын чөлөөтэй үйл ажиллагаа явуулах чадавх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, Гүржийн иргэдэд үр өгөөжөө өгдөг байгууллагуудыг шударга бусаар гутаан доромжлох болно” гэж тодорхойлов.
ЕХ цааш нь Гүржийг “ЕХ-нд хүрэх замд саад учруулж болзошгүй хуулийг батлахаас татгалзахыг” уриалжээ. Түүнчлэн АНУ, Их Британи Гүржийг уг хуулийн төслийг батлахгүй байхыг уриалсан байна.
Гүржийн Ерөнхий сайд барууны улстөрчид хуулийн төслийн эсрэг нэг ч үндэслэлтэй аргумент дэвшүүлээгүй бөгөөд тэдний мэдэгдэл засгийн газрыг шийдвэрээ өөрчлөхөд түлхэц болохгүй гэж хариу мэдэгдэв.
Ёс төдий үүрэгтэй Ерөнхийлөгч Саломе Зурабичвили уг хуулийг баталбал хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч парламент түүний хоригийг хүчингүй болгох эрхтэй юм.
Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар мягмар гарагт 11 хүн саатуулагдаж, нэг цагдаа гэмтэж бэртсэн бол сүүлийн жагсаалын үеэр хоёр хүн саатуулагдсан байна.
Эх сурвалж: Reuters

#гадаад агентын тухай хууль, #Гүрж, #Орос хууль,