Мягмар гарагт Их Британийн парламент Ерөнхий сайд Риши Сунакийн санаачилсан тамхины хоригийг эхний хэлэлцүүлгээр дэмжлээ.

Гэсэн ч тамхины эсрэг хатуу дүрэм нь эрх баригч Консерватив намын зарим гишүүд, тэр дундаа Ерөнхий сайд асан Лиз Трасс, Борис Жонсон нарын дургүйцлийг төрүүлжээ. Тэд хүмүүсийн амьдралын хэв маягт төр хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үзэж байна.

Хуулийн төслийг Их Британийн парламентын 383 гишүүн дэмжсэн бол 67 гишүүн эсэргүүцжээ. Хуулийн төсөл дэмжигдсэнээр дараагийн шатанд шилжих бөгөөд парламент төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болно.

Шинэ хуулийн дагуу жил бүр тамхи худалдан авах хууль ёсны нас (одоогоор 18 нас)-ыг нэг жилээр нэмнэ. Мөн 2009 он болон түүнээс хойш төрсөн хүмүүс хэзээ ч хуулиар тамхи худалдаж авах эрхгүй болно.

Шинэ Зеландад ижил төстэй хуулийг баталсан ч энэ жил сонгогдсон шинэ эвслийн засгийн газар хүчин төгөлдөр болохоос нь өмнө хуулийг цуцалсан юм.

Үндэсний статистикийн газрын 2022 оны тооцооллоор Их Британид 6.4 сая орчим хүн буюу насанд хүрсэн хүн амын 13 орчим хувь нь тамхи татдаг байна. Энэ нь насанд хүрэгчдийн 18-23% нь тамхи татдаг Итали, Герман, Франц зэрэг Европын бусад орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт юм. 

Гэсэн ч тамхинаас болж жил бүр олон мянган хүн өвчилж, 80,000 орчим хүн нас бардаг  тул анагаах ухаан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд Сунакийн төлөвлөгөөг хүчтэй дэмжиж байна.

YouGov-аас явуулсан санал асуулгад оролцогчдын гуравны нэг нь тамхины хязгаарлалтыг үе шаттай хэрэгжүүлэхийг дэмжиж, 30% нь бүх нийтийг хамарсан хориг хэрэгжүүлэхийг дэмжсэн бол дөрөвний нэг нь ямар ч хориг байх ёсгүй гэж үзжээ. 

Хуулийн төсөл нь L&Bтамхийг үйлдвэрлэдэг Imperial Brands компанийн хувьцааны үнэд аль хэдийн нөлөөлсөн байна. Тус компани болон Dunhill”-ийг үйлдвэрлэгч British American Tobacco зэрэг тамхины компаниуд энэ хоригийг хар зах зээлийг өдөөх эрсдэлтэй бөгөөд хуулийн хэрэгжилтийг хянахад хэцүү гэж үзэн шүүмжилж байна.

Их Британийн Бизнес, худалдааны яамны сайд Кеми Баденоч тамхины хор хөнөөлийг бууруулах Сунакийн санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч хориг нь хүмүүсийн эрхэд халдах тул хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Риши Сунак, #тамхины хориг,