Өнөөдөр Нью-Йорк хотноо Доналд Трампын насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниэлстэй байгуулсан “хаалтын гэрээ”-тэй холбоотой хэргийн шүүх хурал эхлэх гэж байна. Ингэснээр Трамп эрүүгийн хэргээр шүүгдэж буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж түүхэнд үлдэх болно.
Түүнийг 2016 оны сонгуулийн өмнөхөн Сторми Даниэлст шилжүүлсэн мөнгөө нуун дарагдуулахын тулд бизнесийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
77 настай Трамп өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд байгаа ч гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь дөрвөн жилийн хорих ял, эсвэл торгууль төлөх ял авч магадгүй.
Даваа гарагт тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах бөгөөд шүүх хурал бүхэлдээ 6-8 долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ шүүх хурал Трампын туслахаар ажиллаж байсан Майкл Кохэний эргэн тойронд өрнөнө. Коэн нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн жүжигчин Даниэлсийн амыг таглахын тулд 130,000 доллар төлөх үүрэг даалгавар авснаа хүлээн зөвшөөрөөд байгаа.
Жүжигчин Даниэлстэй “хаалтын гэрээ” байгуулж төлбөр төлсөн нь хууль бус биш боловч уг төлбөрийг хуулийн зардал гэж бүртгэсэн нь гэмт хэрэг гэж Манхэттэн дүүргийн прокурорын газар үзэж, Трампыг нийт 34 зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Трамп энэ хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа бөгөөд тангарагтны шүүх хурлыг хойшлуулах, хэргийг Манхэттэнээс шилжүүлэхийг хэд хэдэн удаа оролдсон ч амжилтгүй болсон.
АНУ-ын прокурорууд Трампын эсрэг өөр гурван хэрэг үүсгээд байгаа ч бусад хэргүүдийн шүүх хурал ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болох магадлал бага байна.
Гэм буруутай нь тогтоогдсон ч энэ нь Трампын анхны ял байх тул шоронд суух магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Шоронд орсон ч АНУ-ын хуулиар ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой аж.
Гэхдээ тэрээр ял авбал анх удаа гол намаас гэмт хэрэгтэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэрэг болох юм.
Эх сурвалж: BBC

#Доналд Трамп, #Сторми Даниэлс, #эрүүгийн хэрэгт татагдсан анхны ерөнхийлөгч,