Улс орнууд илүү өргөн хэмжээний дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд тэвчээртэй байхыг уриалж байгаа энэ үед Израил Ираны довтолгоонд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна.

Израилын таван гишүүнтэй дайны үеийн засгийн газар ням гарагт хуралдаж болзошгүй хариу арга хэмжээний талаар ярилцсан боловч хариу арга хэмжээ авах хугацаа, цар хүрээний талаар санал зөрөлдсөний улмаас ямар ч шийдвэр гаргаагүй аж.

Гэсэн ч дайны үеийн засгийн газрын гишүүн болох Төвийн үзэл баримтлалтай Бенни Ганц цаг нь болохоор Иранаартөлөөсийг нь төлүүлэх болно” гэж анхааруулжээ.

Харин Ираны армийн штабын дарга хошууч генерал Мохаммад Багери Израилыг хариу арга хэмжээ авахгүй байхыг сэрэмжлүүлж, Ираны хариу арга хэмжээ “Ням гарагийн цэргийн ажиллагаанаас хамаагүй том байх болно” гэж мэдэгдэв. Хэдий тийм боловч Ираны албаныхан дайсагналыг хурцатгах сонирхолгүй байгаагаа мөн илэрхийлэв.

Дөрөвдүгээр сарын 1-нд Сирийн нийслэл Дамаск дахь консулын газарт нь агаараас цохилт өгч, хэд хэдэн цэргийн зөвлөх, тэр дундаа хоёр дээд генерал нь алагдсаны дараа Иран улс бараг хоёр долоо хоногийн турш хариу арга хэмжээ авах талаар анхааруулсан юм.

Эцэст нь энэ амралтын өдрүүдэд Ираны зүгээс 300 орчим дрон, далавчит болон баллистик пуужин Израил руу харвасан байна. Энэ нь Ираны Израил руу хийсэн анхны шууд довтолгоо байв.

Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагарийн хэлснээр агаарын цохилтын 99%-ийг нь Израил АНУ, Их Британи, Иордан болон бусад холбоотнуудын хамтаар устгаж чадсан гэв.

Гэсэн ч цөөн пуужин өмнөд хэсэгт байрлах цэргийн баазад бага хэмжээний хохирол учруулсныг Израилын цэргийнхэн мэдэгджээ. Энэ үеэр долоон настай хүүхэд хүнд шархадсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Израилын аюулгүй байдлын төлөөх амлалтаа дахин нотолсон боловч дайсагналыг даамжруулахгүйн тулд Ираны эсрэг хариу арга хэмжээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Дараа нь засгийн газрын өндөр албан тушаалтан Израил өөрийгөө амжилттай хамгаалснаараа Ираны эсрэг аль хэдийн ялалт байгуулсан тул тус улс цаашид юу хийхээ сайтар бодох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#Израил, #иран,