Киевт болсон цэргийн аж үйлдвэрийн хурлын үеэр Украин, Их Британийн төлөөлөгчид батлан хамгаалах болон зэвсэг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг хуралд Их Британийн батлан хамгаалахын 30 орчим компани хүрэлцэн ирсэн бөгөөд Украины зэвсэг, батлан хамгаалахын үйлдвэрлэгчидтэй хамтарч үйлдвэр байгуулах талаар хэлэлцэх гэнэ.
Украйны Стратегийн аж үйлдвэрийн сайд Олександр Камышин гарын үсэг зурах ёслолын дараа сэтгүүлчдэд “Энэ бол хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын анхны хэлэлцээр” гэж мэдэгдэв.
Өнөөдөр Британийн компаниуд Украины компаниудтай хамтран ажиллаж, илүү олон зэвсэг хамтран үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж байна” гэжээ.
Их Британийн Худалдааны бодлогын сайд Грег Хандс энэ хэлэлцээрийг байлдааны талбарт ашиг авчрахаас гадна хүнд байдалд орсон Украины эдийн засагт урт хугацаанд ашиг тусаа өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Барууны холбоотнуудын цэргийн дэмжлэг суларч байгаа энэ үед Украины засгийн газар Оросын бөмбөгдөлтөөс үл хамааран дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барууны томоохон үйлдвэрлэгчдийг Украинд засвар, үйлдвэрлэлийн байгууламж байгуулахад татан оруулах хүчин чармайлтаа эрчимжүүлээд байгаа.
Үр дүнд нь Британийн батлан хамгаалахын “BAE Systems” Украинд засвар үйлчилгээний газар байгуулахаар Их Британийн Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан байна.
Гэсэн ч чуулганд оролцсон компаниудын ихэнх нь дрон үйлдвэрлэгчид байсан бөгөөд албаны хүмүүс энэ жил дрон үйлдвэрлэлийн салбарт илүү олон төсөл хэрэгжүүлнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Украин энэ жил 1 сая орчим “FPV” дрон үйлдвэрлэхээр төлөвлөснөөс гадна Оросын гүнд цохилт өгөхийн тулд алсын зайн тусгалтай довтолгооны дроны үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #УКраин,