Орос улс “Ангара-А5” пуужинг “Восточный” сансрын буудлаас хөөргөх туршилтыг энэ долоо хоногт хоёр дахь удаагаа зогсоолоо.
Алс Дорнод дахь Космодром дээр пуужинг хөөрөхөөс хэдхэн секундийн өмнө чанга яригчаар дамжуулан “Ажиллагааг цуцлах тушаал гарсан” гэж мэдэгджээ.
Шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Мягмар гарагт пуужингийн исэлдүүлэгч савны даралтат системтэй холбоотой асуудал гарч, хөөргөх ажиллагааг сүүлчийн мөчид цуцалж, 24 цагаар хойшлуулсан юм.
Өнөөдөр ажиллагааг хоёр дахь удаагаа зогсоосон нь үйлдвэрлэлийн саатал, техникийн асуудлаас болж олон удаа саатсан төслийн хувьд бас нэг ухралт боллоо.
Ерөнхийлөгч Владимир Путин Оросын сансрын хөтөлбөрт ихээхэн найдлага тавьж байгаа ба 2027 он гэхэд Орост шинэ сансрын станц барихаар төлөвлөж байна. Мөн “Ангара” пуужингийн төслийг үндэсний аюулгүй байдалд асар их ач холбогдолтой гэж тодорхойлж байв.
“Ангара” пуужин нь 42.7 метр өндөртэй бөгөөд тойрог замд 20 тонноос дээш жинтэй ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Оросын Алс Дорнод дахь Амар мужийн ойд байрлах “Восточный” сансрын буудал дахь шинэ хөөргөх талбайгаас энэ төрлийн пуужинг анх удаа хөөргөх гэж байгаа юм.
Өмнө нь “Ангара-А5” пуужинг Зөвлөлтийн үеийн Плесецк байгууламжаас гурван удаа амжилттай хөөргөж байсан. Гэсэн ч экватортой ойрхон байрлалтай Зөвлөлтийн дараах үеийн Оросын анхны бөгөөд цорын ганц сансрын хөөргөх талбай болох “Восточный”-аас хөөргөх нь тойрог замд илүү хүнд ачаа тээвэрлэх боломжийг олгох аж.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Восточный Космодром, #Ангара А5 зөөгч пуужин,