Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглагч зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна.
 
Барилгын ажил явагдаж байгаа хашаанд сахиул, харуул хамгаалалтын ажилчид нохой тэжээх, үржүүлэх, ажилчдын хоолноос хооллож дасгадаг бөгөөд барилгын ажил дууссаны дараа нохойг тухайн газраа орхиж явдгаас үүдэн зэрлэгшсэн ноход элбэгшиж ууланд үүрлэх, дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтадыг барих, гэмтээх, тэдний амьдрах орчинд аюул дарамт үзүүлж, тоо толгойг хорогдуулах зэргээр амьтдын нөөцөд сөргөөр нөлөөлөх болсон.
 
Мөн амрагч аялагч, оршин суугчид руу зэрлэгшсэн ноход дайрсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байна.
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж явахыг хориглосон байдаг тул ашиглалтын талбай болон барилгын хашаанд нохой тэжээх, золбин нохдыг хооллох, үржүүлэхгүй байхыг мэдэгдье.
 
Дархан цаазат газарт газар ашиглагч иргэн, байгууллага ашиглалтын талбайдаа нохой тэжээсэн, үржүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу иргэнийг гурван мянган нэгж (3 сая)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгж (30 сая)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага ногдуулах бөгөөд дээрх зөрчилд зөвхөн газар ашиглагчдыг холбогдуулж зөрчлийн хэрэг үүсгэн шалгах болохыг анхааруулж байна.
 
Хэрэв ашиглалтын талбайд нохой тэжээж байгаа бол 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн дотор дархан цаазат газраас гаргах арга хэмжээ авч тухайн амыг хариуцсан байгаль хамгаалагчид мэдэгдэхийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ. 

#Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа,