ОЛИМП

Олимп: Токио-2020 зуны XXXII олимпын наадамд Б.Болор-Эрдэнэ Чилийн тамирчинд хожигдлоо

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токио хотод эхэлсэн билээ.

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний төрөлд хоёр дахь тоглолтоо хийлээ. Түүний өрсөлдөгч нь Пан Америкийн АШТ-ий багийн хүрэл медальт Чилийн М.Вега байв.

Бараг 20 насны зөрүүтэй (Болор-Эрдэнэ 18, Вега 37 настай) хоёр тамирчны өрсөлдөөнд манай тамирчин ур чадвараар нэг их дутаагүй ч аргагүй туршлага нимгэдэж 4:0-ээр (11:8, 11:9, 11:4, 11:7) ялагдав. Хоёр дахь сетэд манай хүн 9:6-гаар тэргүүлж яваад таван оноо дараалж алдсан нь тоглолтыг эргүүлж орхисон юм. Б.Болор-Эрдэнэ хэдийгээр хожигдсон ч Токиог зорьсон энэ удаагийн аялал нь түүнд том туршлага болох биз ээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet