ОЛИМП

Олимп: Токио-2020 зуны XXXII олимпын наадамд Э.Даваахүү урьдчилсан шатнаас хасагдлаа

Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав.

Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм. Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав. Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet