Өнгөрсөн сард Москвагийн ойролцоох концертын танхимд болсон халдлагын өмнө Иран улс томоохон “террорист ажиллагаа”-ны талаар Орост анхааруулсан болохыг гурван эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.
АНУ мөн лалын дайчид халдлага үйлдэж болзошгүй гэж Орост сэрэмжлүүлсэн ч Москва уг мэдээллийг үл тоомсорлосон талаар Вашингтоны албаныхан мэдэгдсэн.
Москва, Тегеран хоёр Украины дайнаас хойш цэргийн болон бусад хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлсэн бөгөөд дипломат холбоотныхоо тагнуулын мэдээллийг үгүйсгэсэн нь Оросын аюулгүй байдлын албаны ажиллагаанд эргэлзээ төрүүлэхүйц зүйл юм.
“Тегеран Иранд болсон дэлбэрэлттэй холбоотой хүмүүсийг байцаах явцдаа Оросын нутаг дэвсгэрт томоохон террорист халдлага гарч болзошгүй гэдгийг олж мэдээд, энэ мэдээллээ халдлага болохоос хэдэн хоногийн өмнө Москватай хуваалцсан” гэж эх сурвалжуудын нэг “Reuters”-т хэлжээ.
Гэвч Тегеран халдлагын боломжит хугацаа, болох газрын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй болохыг хоёр дахь эх сурвалж хэлсэн байна.
“ISIS-K-ийн гишүүд Орост томоохон ажиллагаа явуулахад бэлтгэх даалгавар авсан... Тус бүлэглэлийн зарим гишүүд Орос руу аль хэдийн очсон болохыг Иранд байцаагдаж буй алан хядагчдын нэг нь хэлсэн.”
Гурав дахь эх сурвалж болох аюулгүй байдлын өндөр албан тушаалтан “Иран олон жилийн турш террорист халдлагад өртөж байгаа тул Ираны эрх баригчид баривчлагдсан террористуудаас олж авсан мэдээлэлдээ үндэслэн Москвад сэрэмжлүүлэх үүргээ биелүүлсэн” гэж “Reuters”-т хэлсэн байна.
Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар асуухад “Би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хариулжээ.
Нэгдүгээр сард болсон Керманы халдлага, мөн Москвад гарсан халдлагад хоёуланд нь Тажикистаны иргэд оролцсон нь тодорхой болоод байгаа.
Мөн 2022 онд Ираны шийтүүдийн сүмд болсон халдлагыг Тажикистаны иргэн үйлдсэн болохыг Тегеран тогтоосон бөгөөд эдгээр халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээсэн юм.
Эх сурвалж: Reuters

#иран, #ОРос, #Крокус Сити Холлын халдлага,