Долоо хоногийн өмнө Оросын концертын танхимд болсон халдлага, мөн халдлагын хариуцлагыг хүлээсэн Исламын зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй есөн сэжигтнийг Тажикистанд саатуулсан болохыг тус улсын аюулгүй байдлын эх сурвалж мэдээлжээ.
Халдлагыг үйлдсэн дөрвөн этгээд Тажикистан улсын иргэд бөгөөд хэрэгт холбогдсон өөр долоон сэжигтний зарим нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсын иргэд болохыг Оросын эрх баригчид мэдэгдсэн.
Тэгвэл Тажикистан улсын аюулгүй байдлын хороо даваа гарагт Вахдат хотоос өөр есөн хүнийг баривчилсан байна. Сэжигтнүүдийг нийслэл Душанбе руу шилжүүлсэн болохыг эх сурвалж мэдэгджээ.
Тажикистан улс мөн энэ долоо хоногт Оросын мөрдөн байцаалтад туслах зорилгоор зэвсэгт этгээдүүдийн ар гэрийнхнийг баривчилж, Душанбед авчирсан.
Афганистантай хиллэдэг 10 сая хүн амтай тус улсын эдийн засаг 1990-ээд онд иргэний дайны улмаас сүйрсэн бөгөөд өдгөө Орост ажилладаг цагаач иргэдийнхээ мөнгөн гуйвуулгаас ихээхэн хамааралтай болсон.
Концертын танхимд болсон халдлагын хариуцлагыг Исламын улс өөртөө хүлээснээс гадна АНУ болон бусад барууны орнууд тагнуулын мэдээлэлд үндэслэн уг мэдэгдлийг үнэн гэж үзэж байгаа ч Оросын эрх баригчид халдлагад Украиныг холбоотой гэж үзэж байгаа.
Пүрэв гарагт Оросын мөрдөн байцаагчид халдлага үйлдсэн зэвсэгт этгээдүүдийг “Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой” гэдгийг нотлох баримт олсон гэж мэдэгдсэн
Киевийн зүгээс Оросын буруутгалыг эрс үгүйсгэж байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Крокус Сити Холлын халдлага, #Тажикистан,