Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг Хатагтай Фиона Блайтыг өнөөдөр /2024.03.28/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Н.Учрал сайд Британи Улс цахим засаглалын индекс болон Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг тул цаашид дээрх чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлэв.
Элчин сайд Фиона Блайт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг сайшааж, цаашид хоёр орны цахим засаглал, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

#Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, #ЦХХХЯ, #Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд,