Оросын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Крокус Сити Холлд гарсан халдлагын “санхүүжүүлэгч”-ийг баривчилсан бөгөөд Украинаас их хэмжээний мөнгө авсан болохыг нь тогтоосон гэж мэдэгджээ.

“Терроризмыг санхүүжүүлэх схемд оролцсон өөр нэг сэжигтнийг илрүүлж, баривчилсан” гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд дурдсан байна.

143 хүний аминд хүрч, олон зуун хүнийг шархдуулсан хэрэгт холбогдуулан 11 хүнийг баривчилсан бөгөөд Москвагийн Басманный дүүргийн шүүх найман яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаад байгаа.

Халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэлийн харьяа “ISIS-K” салбар хүлээж, халдлагын үеийн дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн сувгуудад нийтэлсэн.

Харин Владимир Путин тэргүүтэй Оросын дээд албан тушаалтнууд уг хэрэгт Украин болон барууны орнуудыг холбоотой гэж үзэж байгаа. 

Өнөөг хүртэл уг мэдэгдлийг батлах тодорхой нотлох баримтыг хараахан гаргаж ирээгүй байсан ч өчигдөр Оросын Мөрдөн байцаах хороо “террорист халдлага үйлдэгчид Украинаас их хэмжээний мөнгө, криптовалют хүлээн авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэсэн баталгаатай мэдээлэл авсан” гэж мэдэгджээ.

Мөн баривчлагдсан террористууд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг тэдний цахим төхөөрөмжийг шалгаж, санхүүгийн гүйлгээнд дүн шинжилгээ хийсний үр дүнд олж тогтоосон” гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Украин болон түүний барууны холбоотнууд үүнийг “утгагүй суртал ухуулга” гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Крокус Сити Холлын халдлага,