ОЛИМП

Японы уран бүтээлчид олимпод оролцож байгаа улс орнуудыг самурайгаар дүрсэлжээ

Японы уран бүтээлчид олимпын наадамд өрсөлдөж буй орнуудын далбааг самурайн баатруудаар дүрсэлжээ. “Дэлхийн далбаанууд” төслийн хүрээнд эдгээр самурайн зургуудыг танилцуулсан байна.

“Самурай бол Японы өвөрмөц онцлог бөгөөд хүн бүрийг Японы уламжлалт соёлтой танилцуулахыг бид хүссэн” гэж бүтээгч Камая Ямамото хэлжээ. Тэрээр эхлээд тухайн улсын далбааны утга, түүх, өнгө, хийцийг, дараа нь тэдний соёлыг судалсан байна. Мөн видео тоглоомын дүр шиг самурай бүрийн зан чанар, давуу болон сул талыг товч тайлбарлажээ.

“Хүмүүс бусад улс орнуудын талаар мэдлэг олж авах нэг арга зам болж чадна гэж бид найдаж байна” гэж төслийн өөр нэг зураач Козо Ямада хэлэв.

Төслийн багийн 15 хүн тус ажлыг өөрсдөө санаачлан, чөлөөт цагаараа хийсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet