Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтнууд унажээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны харьяат Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш/36 настай, эрэгтэй/, Л/34 настай, эрэгтэй/ нар унасан байна. Нийслэлийн Аврах ангийнхан ослын газар очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байж. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар ХЯТҮТ-ийн их эмч С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн. ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй байгаа бол иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр байна. Мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М өөрсдөө эмнэлэгт ирсэн гэнэ. Тэдний биеийн байдал дунд зэрэг байна.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах