Дэлхийн хэмжээнд томоохон вебсайтуудын ажиллагаа тасалджээ

Пүрэв гарагт олон тооны томоохон вебсайтууд офлайн горимд шилжиж, нэвтрэх боломжгүй болжээ. Эдгээр вебсайтуудад Airbnb, UPS, HSBC банк, British Airways болон онлайн тоглоомд ашигладаг PlayStation зэрэг сүлжээ багтсан байна.
DNS үйлчилгээ үзүүлэгч Akamai үйлчилгээ нь тасалдаж байгааг мэдэгдсэний дараагаар яаралтай арга хэмжээ авч, хэвийн болсныг twitter хуудсаараа мэдэгдэв. Зарим вебсайтууд АНУ, Европын улсуудад хэвийн ажиллаж эхэлсэн хэдий ч Азийн улс орнуудад алдаа гарсаар байгааг мэдээлжээ.
Мөн интернэтийн тасалдлыг хянах DownDetector платформ Barclays, Lloyds, TSB, Halifax зэрэг банкууд, Steam, Call of Duty, EA зэрэг тоглоомын үйлчилгээ үзүүлэгчид, мөн 4-р суваг, ITV сувгуудын үйлчилгээ тасалдсаныг мэдээлжээ.
DNS гэдэг нь Домэйн Нэрийн Систем гэсэн нэршлийн товчлол бөгөөд бидний ашигладаг хялбаршуулсан веб хаягуудыг компьютерын сервер рүү чиглүүлдэг хаяг болгон хувиргадаг юм. DNS-д тасалдал үүсвэл веб хөтөч хайж буй агуулгаа олж чадахгүйд хүрнэ.
Энэ бол сүүлийн хоёр сарын хугацаанд болсон өргөн хүрээтэй хоёр дахь тасалдал юм. Зургадугаар сард үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч Fastly компанийн үйлчилгээ тасалдсан бөгөөд олон тооны сонин, засгийн газрын вебсайтуудын ажиллагаа зогссон юм. Нэг үйлчлүүлэгч тохиргоогоо өөрчилснөөр санамсаргүй байдлаар бүх дэд бүтцэд нөлөөлсөн нь хожим илэрсэн билээ.
Эх сурвалж: BBC

Хариулах