Олон улсын аюулгүй байдлын шинжээчдийн таамаглаж байсанчлан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин улиран сонгогдсоныхоо дараа зэвсэгт хүчнийг шат дараатай өргөжүүлж, байлдааны чадавхыг нэмэгдүүлэх тушаал өгчээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу лхагва гарагт болсон яамны удирдах зөвлөлийн хурлын үеэр уг төлөвлөгөөг генералуудад танилцуулсан байна.
Тодруулбал, Орос улс оны эцэс гэхэд хуурай замын 2 арми, 16 бригад, 14 дивиз байгуулахаар төлөвлөжээ. Үр дүнд нь Оросын зэвсэгт хүчин багаар бодоход 240,000, дээд тал нь 768,000 цэргийн бие бүрэлдэхүүнээр өргөжнө гэсэн үг юм.
Армийн корпус, мотобуудлагын дивиз, Днепр мөрний флотил (гол мөрний усан флот) болон түүнд зориулсан бригад аль хэдийн байгуулагдсан болохыг Шойгу хурлын үеэр тэмдэглэв.
Өнгөрсөн жил Украины цэргийн тагнуул сонгуулийн дараа Оросын эрх баригчид бэлтгэл нөөцөөс 500 мянга орчим хүн дайчлахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн.
Иймд Украин мөн 400,000-аас доошгүй шинэ цэргийг яаралтай татах шаардлагатай гэж Ерөнхий командлагч асан генерал Валерий Залужный засгийн газартаа анхааруулж байв.
Үүнээс хойш хууль тогтоогчид дайчилгааны насны доод хязгаарыг бууруулахаар шинэ хуулийн төсөл санаачилсан ч ойрын хугацаанд батлагдах төлөвгүй байна.
Эх сурвалж: Интерфакс

#зэвсэгт хүчин, #ОРос, #Сергей Шойгу,