Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.27/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан санал гаргах гишүүн байсангүй. 

Харин төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр “Орона майнинг” компанитай байгуулах гэрээг урьд өмнөхийн алдаанаас суралцаж сайтар боловсруулсан гэж бодож байна гээд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тул бүтээгдэхүүн хуваах асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа.

Үргэлжлүүлэн тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

#live, #АБГББХ,