Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгаварт иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх ажлыг эрчимжүүлэн ажиллахын үүрэг болгосон бөгөөд дээрх албан даалгаврын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд “Тридум Э-Секьюрити” ХХК, “Нью Компасс” ХХК, “МонПасс Са” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтаар талууд нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлэх, тоон гарын үсгийн хэрэглээг өргөжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа илгээдэг 56 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага байдаг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг байгууллагууд цөөн байгаа юм.

Тиймээс төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахад тоон гарын үсгийн хэрэглээг үе шаттайгаар нэвтрүүлэх, энэ чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

#онцолсон, #ндш,