Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Франц болон Итали улс АНУ-Израилын цэргийн зарим ажиллагааг дэмжихээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн холбоотнууд нь Вашингтонд туслахгүйг байгааг шүүмжиллээ. Тухайлбал, Франц улс Израил руу цэргийн хангамж тээвэрлэж буй онгоцуудыг агаарын орон зайгаараа дамжин өнгөрөхийг хориглосон юм. Үүнийг Ерөнхийлөгч Дональд Трамп тун тусгүй хэрэг хэмээн олон нийтийн сүлжээнд онцолсон бол Франц энэхүү мэдэгдэлд гайхаж буйгаа илэрхийлээд, уг шийдвэр нь мөргөлдөөн эхэлснээс хойш баримталж буй Францын бодлоготой нийцэж байгааг тайлбарлалаа. Харин Израилын зүгээс Францаас зэвсэг худалдан авах ажиллагаагаа бүрэн зогсоож, тус улсын цэргийнхэнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарлав.

Үүнээс гадна Итали улс өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийн бөмбөгдөгч онгоцуудыг Сицили дэх Сигонелла баазад буух зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Италийн Батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто энэ талаар тайлбар өгөхдөө одоо байгаа гэрээнээс гадуурх үйл ажиллагаанд Вашингтон тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэж онцолсон байна.
Нөгөө талаас Испани улс Иран руу чиглэсэн АНУ-ын онгоцуудад агаарын орон зайгаа бүрэн хаахаар шийдвэрлэжээ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес АНУ-Израилын цохилтыг хамгийн хүчтэй шүүмжлэгчдийн нэг бөгөөд Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес “Бид баазуудаа зөвхөн НАТО-гийн холбоотнуудыг батлан хамгаалахын зорилгоор ашиглахыг зөвшөөрнө” гэдгийг хатуу мэдэгдлээ. 

Ийнхүү одоогоор Франц, Испани, Итали улсууд АНУ-ын цэргийн ажиллагаанд агаарын орон зай болон баазуудаа ашиглуулахаас татгалзаад байна. 

Эх сурвалж: Reuters 

#итали, #Франц,