Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн Бразилд баригдаж буй үйлдвэрийн хятад ажилчдыг хүний наймааны золиос болж байгааг Бразилын эрх баригчид пүрэв гарагт мэдэгдэв.
“BYD” болон гүйцэтгэгч “Jinjiang” групп 163 ажилчдын гэрээг цуцлах хүртэл тэдэнд тусламж үзүүлж, зочид буудалд байрлуулахаар тохиролцсон болохыг Бразилын прокурорын газар хоёр компанийн төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Бразилын эрх баригчид мөн зүүн Бахиа мужид байрлах үйлдвэрийн ажилчдыг “боолчлолтой төстэй” нөхцөлд ажиллаж байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа.
Прокурорууд ажилчдын амьдардаг байрны 2 давхар ор гудасгүй байгааг дүрс бичлэгээр харуулснаас гадна ажилчид хүнд нөхцөлд заримдаа долоо хоногийн долоон өдөр, хэт урт цагаар ажилладаг болохыг мэдэгджээ.
Харин “Jinjiang”-ийн зүгээс ажилчдыг боолчлогдож байна гэсэн дүгнэлтийг үгүйсгээд, орчуулгын явцад үл ойлголцол гарсан хэмээн даваа гарагт залруулга хийсэн. “BYD”-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй ч, гүйцэтгэгч компанийн мэдэгдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх өөрийн хуудсанд дахин хуваалцжээ.
“BYD” эхэндээ “Jinjiang”-тай харилцаагаа тасалсан гэж мэдэгдсэн ч дараа нь компанийн гүйцэтгэх захирал “гадаадын хүчин” болон Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “Хятад брэнд болон улс орныг зориудаар гутаан доромжилж, Хятад, Бразилын харилцаанд сэв суулгаж байна” гэж буруутгасан байна.
Бразилын прокурорууд нэгдүгээр сарын 7-нд эдгээр компанийн төлөөлөгчидтэй дахин уулзаж, хэлэлцээр хийх санал тавих төлөвтэй байгаа аж.
“BYD” компани Бразил дахь шинэ үйлдвэрийнхээ үйл ажиллагааг ирэх оны эхээр эхлүүлж, эхний ээлжинд 150,000 автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. 2024 оны эхний 11 сард Хятадаас гадуур зарагдсан бараг таван автомашин тутмын нэг нь Бразилд үйлдвэрлэгдсэн байжээ.
“BYD” зөвхөн Бахиад үйлдвэрийн цогцолбор байгуулахад 620 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус үйлдвэр нь хоёр орны харилцаа улам бэхжиж байгаагийн тод жишээ болжээ. Гэсэн ч Бахиа дахь зөрчлийн тухай мэдээллүүд нь хоёр талын харилцаанд томоохон саад тотгор учруулж болзошгүй болоод байна.
Эх сурвалж: Reuters

#Бразил, #ХЯтад, #BYD, #ажилчдын ажиллах нөхцөл,