Паркер хөлөг нь өндөр температур, хүчтэй цацраг туяаг тэсвэрлэн наранд хамгийн ойрхон очих даалгавраа амжилттай гүйцэтгэсэн бөгөөд хэвийн ​ажиллаж байгааг АНУ-ын сансрын агентлаг өнөөдөр мэдэгджээ.

Мэрилэнд дэх Жонс Хопкинсийн хэрэглээний физикийн лабораторийн баг пүрэв гарагийн шөнө дундын үед хөлгөөс дохио хүлээн авсан байна.

Сансрын хөлөг арванхоёрдугаар сарын 24-нд нарны гадаргууд 6.1 сая км ойртож, титэм хэмээх нарны гадна агаар мандалд нэвтэрсэн билээ. 

НАСА-ийн мэдэгдэлд дурдсанаар хөлгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нэгдүгээр сарын 1-нд ирэх төлөвтэй байгаа аж.

Паркер нь хүний ​​гараар бүтсэн аливаа объектоос илүү хурдан буюу 690 мянган км/цагийн хурдтайгаас гадна Цельсийн 982 хүртэлх хэмийн халууныг тэсвэрлэх чадвартай.

Энэ даалгаврын гол зорилго нь титэм гэгддэг нарны гадна агаар мандлыг судлах явдал ба нарны титэм гадаргуугаасаа яагаад илүү халуун байдаг, мөн нарны салхи буюу титмээс ялгардаг ионжсон бөөмсийн урсгалыг ойлгоход туслах болно гэж эрдэмтэд найдаж байгаа.

Уг хөлгийн нарны аймгийн төвийг чиглэсэн аялал 2018 онд эхэлж байв. 

Эх сурвалж: Reuters

#наса, #нарны судалгаа, #Паркер,