Коронавирусээр аавыгаа алдсан бүсгүй эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат хандивлав

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 152,539 тохиолдол бүртгэгдэж, 755 хүн эндээд байна. Халдварын тохиолдол нэмэгдэх тусам эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгүүд хүчин чадлаа шавхаж байгаа.
Тэгвэл халдвараар аавыгаа алдсан иргэн Б.Номин (түүний аав 59 настай, Банзрагчийн Батбаяр) өөрийн ээж, дүүгийнхээ хамтаар Улсын эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппаратуудыг хандивлажээ. Тус гэр бүл коронавирусийн улмаас дахин нэг ч гэсэн гэр бүл зовлонд бүү унагаасай хэмээн бодож, дээрх аппаратуудыг хандивлаж байна гэлээ.


Хариулах