Исландад бямба гарагт дэлбэрсэн галт уул өнөөдрийг хүртэл агаарт утаа, лаав цацсан хэвээр байгаа ч одоогоор дэд бүтэц болон ойролцоох загас агнуурын хот аюулгүй болохыг эрх баригчид мэдэгдэв.

Исландын нийслэл Рейкьявик хотын ойролцоох Рейкьянесийн хойгт орших уг галт уул арванхоёрдугаар сараас хойш дөрөв дэх удаагаа дэлбэрч буй нь энэ бөгөөд 2021 онд 800 орчим жил унтаа байдалд байсан геологийн системүүд дахин идэвхэжсэнээс хойш тус хойгт болж буй долоо дахь удаагийн дэлбэрэлт юм.

Хүний гараар бүтээсэн хаалтууд лаавын урсгалыг өөр зүгт амжилттай чиглүүлж, ойролцоох газрын гүний дулааны цахилгаан станц, 4,000 орчим оршин суугчтай загас агнуурын Гриндавик хот зэрэг дэд бүтцэд хүрэхээс сэргийлж чадсан байна.

Гэсэн ч лаав хотоос хэдхэн зуун метрийн зайд тулж ирсэн болохыг орон нутгийн телевиз мэдээлжээ. Тус хотын иргэдийг арваннэгдүгээр сард, дараа нь хоёрдугаар сард болсон галт уулын дэлбэрэлтийн үеэр нүүлгэн шилжүүлж байв. 

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон галт уулын дэлбэрэлтээс хойш магма газар доор хуримтлагдаж байсан тул эрх баригчид удахгүй дэлбэрэлт болох тухай сэрэмжлүүлж байжээ.

Харин бямба гарагийн орой хайлсан чулуулаг газрын гадаргууд ил гарч эхлэхээс ердөө 15 минутын өмнө сэрэмжлүүлэг өгсөн байна.

Өнөөдөр лаавын урсгал тогтмол хурдтай урссан хэвээр бөгөөд хэзээ дуусахыг тооцоолоход эрт байна гэж Исландын их сургуулийн геофизикийн профессор Магнус Туми Гудмундссон хэвлэлд ярьжээ.

Хоёрдугаар сарын дэлбэрэлт хоёр хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн бол 2021 онд ойролцоох системд болсон галт уулын идэвхжил зургаан сарын турш үргэлжилж байжээ.

Эх сурвалж: Reuters

#галт уул, #Исланд, #Рейкьянесийн хойг,