ШӨХТГ: Шалгалтаар шатахуун импортлогч зургаан ААН зөрчилтэй гарч, зарим шатахуун стандарт хангасангүй
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ.
Тэрыээр “2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. Тиймээс бид албан шаардлагыг дахин яаманд хүргүүлж байна.
2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа удахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээлнэ.
Мөн шатахуун импортлогч компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэлээ.

Хариулах