Ерөнхийлөгч Владимир Путиний засаглалыг дахин зургаан жилээр сунгах эсэх сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ.
Оросын хамгийн зүүн хэсэгт орших Камчаткийн хойгт орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 8:00 цагт сонгуулийн санал авах байрууд нээгдсэн бол Польш, Литватай хиллэдэг Оросын эксклав болох Калининградад ням гарагийн 20:00 цагт хаагдана.
Путиний гол шүүмжлэгчид бүгд шоронд, нутгаасаа дүрвэсэн эсвэл нас барсан бөгөөд эрх баригчид энэ сонгуульд оролцохыг оролдсон цөөн тооны жинхэнэ өрсөлдөгчдөд боломж олгоогүй.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Путиний хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан Алексей Навальный хоёрдугаар сард Арктикийн шоронд нас барсан. Тэрээр “хэт даврагч”-ын хэргээр 19 жил ял эдэлж байсан бөгөөд түүнийг Кремлийн удирдагчийн эсрэг кампанит ажил явуулсных нь төлөө шийтгэсэн гэж үздэг.
Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная сонгогчдыг сонгуулийн эцсийн өдөр буюу ням гарагт сонгуулийн хэсгийн гадаа товлосон цагт зэрэг ирж, Путинийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийг уриалав.
Харин Москвагийн албаны хүмүүс гуравдугаар сарын 15-17-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аливаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахгүй байхыг анхааруулжээ. “Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, оролцсон нь одоогийн хууль тогтоомжийн дагуу шийтгэгдэх болно” гэж “Telegram” дээр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Үүнээс гадна, Киев сонгуулийн өмнө Оросын хил орчмын бүс нутгуудад агаарын довтолгоонуудаа эрчимжүүлсэн. Оросын Белгород мужийн захирагч Вячеслав Гладковын хэлснээр гурван удаагийн агаарын довтолгооны улмаас хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Мөн саяхан Кремлийн эсрэг хагас цэрэгжсэн бүлгүүд Оросын хилийн бүс нутгуудад халдлага, дайралт хийж, бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав. Оросын иргэдээс бүрдсэн бүлгүүд Белгород, Курск мужид зарим газрыг хяналтдаа авсан гэж мэдэгдэж байгаа ч Орос үүнийг үгүйсгэж байна.
Путин санал хураалтын өмнөхөн Оросын ард түмэнд хандаж “Манай улс ямар хүнд хэцүү үеийг туулж, бараг бүх салбарт ямар ээдрээтэй сорилтуудтай тулгарч байгааг та ойлгож байгаа. Тэгээд тэдэнд нэр төртэй хариу үйлдэл үзүүлж, бэрхшээлийг амжилттай даван туулахын тулд бид эв нэгдэлтэй байж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй” гэж уриалсан.
Сонгуульд ялалт байгуулснаар Путин дор хаяж 2030 он хүртэл Кремльд үлдэх боломжтой болох бөгөөд энэ нь тэрээр XVIII зуунд Агуу Кэтринээс хойших Оросын аль ч удирдагчаас илүү урт хугацаанд төрийн эрх барина гэсэн үг юм.
Эх сурвалж: The Moscow Times

#онцолсон, #Владимир Путин, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #ОРос,