Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын Израилд хийсэн халдлагаас хойш еврейчүүд болон ислам шашинтнуудын эсрэг үзэн ядах гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулан Их Британи хэт даврагч үзлийг шинээр тодорхойлжээ. 

Энэ сарын эхээр Ерөнхий сайд Риши Сунак Их Британийн олон үндэстэн ястны ардчиллыг исламист болон хэт барууны хэт даврагчид зориудаар сүйтгэж байгаа тул асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатай байна гэж мэдэгдэж байв.

Еврейчүүдийн аюулгүй байдлыг хянадаг “Community Security Trust”-ын мэдээлснээр аравдугаар сарын 7-ны халдлагаас болж 2023 онд еврейчүүдийн эсрэг хэрэг 147%-иар өсөж, дээд амжилт тогтоосон байна. Харин мусульманчуудын эсрэг үйлдэгдсэн хэргүүдийг хянадаг “Mama” бүлэг халдлага болсноос хойш мусульманчуудын эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг мөн 335 хувиар өссөн гэж өнгөрсөн сард мэдэгджээ.

“Өнөөдөр зарласан арга хэмжээ нь ардчиллыг алдагдуулж, бусдын үндсэн эрхийг үгүйсгэх зорилготой хүмүүст үзэл санаагаа илэрхийлэх боломж олгохгүй байх баталгаа болно” гэж хэт даврагч үзлийн шинэ тодорхойлолтыг боловсруулсан газрын дарга Майкл Гове хэлэв.

“Энэ бол хэт даврагч үзэлтэй тэмцэж, ардчиллаа хамгаалах цуврал арга хэмжээний ердөө эхний алхам” гэж Гове цааш нь хэлсэн байна.

Шинэ тодорхойлолтоор хэт даврагч үзэл гэдгийг үндсэн эрх, эрх чөлөөг сүйтгэхэд чиглэсэн “хүчирхийлэл, үзэн ядалт, үл тэвчих байдал дээр суурилсан үзэл суртлыг сурталчлах, дэмжих”; эсвэл Их Британийн либерал парламентын ардчиллыг сулруулж, солих; эсвэл бусад хүмүүст тэдгээр үр дүнд хүрэх нөхцөлийг санаатайгаар бий болгох гэж тодорхойлжээ.

Хэт даврагч гэж тодорхойлсон бүлгүүд ирэх хэдэн долоо хоногт ямар нэг эрүүгийн хариуцлага хүлээхгүй бөгөөд жагсаал цуглаан зохион байгуулж болно.

Гэхдээ төрөөс тэдэнд ямар нэгэн санхүүжилт олгохгүй, бусад хэлбэрээр үйл ажиллагаанд нь оролцохгүй. Одоогийн байдлаар 2011 оноос хойш мөрдөгдөж буй хуучин тодорхойлолтоор нэг ч бүлэглэлийг хэт даврагч гэж албан ёсоор тодорхойлоогүй байна.

Засгийн газар энэхүү өөрчлөлтийг ардчиллыг хамгаалах арга гэж тайлбарлаж байгаа бол шүүмжлэгчид үүнийг үг хэлэх эрх чөлөөг дарангуйлахад хүргэж болзошгүй гэж анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #хэт даврагч үзэл,