newswire

Хар тамхичдад ял оноов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, , шүүгдэгч тус бүрт долоон жил хорих ял оноосон. Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, 3.6, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, 2.5 жил хорих ял тус тус шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний ялыг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хар тамхичдад ял оноов

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet