Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудад хандан Орос улс цөмийн дайнд техникийн хувьд бэлэн бөгөөд хэрэв АНУ Украин руу цэргээ илгээвэл энэ нь дайныг ихээхэн хурцатгасан хэрэг болно гэж анхаарууллаа.
Путин “Россия-1” телевиз болон “РИА” агентлагийн ярилцлагын үеэр “Цэрэг-техникийн үүднээс авч үзвэл бид мэдээж бэлэн” гэж цөмийн дайны талаарх асуултад хариулжээ.
Оросын нутаг дэвсгэрт эсвэл Украин руу цэргээ илгээвэл Орос улс энэ алхмыг хөндлөнгийн оролцоо гэж үзнэ гэдгийг АНУ ойлгож байгаа гэж тэрээр цааш нь хэлсэн байна.
Украины дайн 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш Оросын барууны орнуудтай харилцах харилцаанд хамгийн гүн хямралыг үүсгэсэн бөгөөд хэрэв барууны орнууд Украин руу цэргээ илгээвэл цөмийн дайн дэгдэх эрсдэлтэйг Путин хэд хэдэн удаа анхааруулж байсан.
Гэхдээ тэрээр цөмийн мөргөлдөөний хувилбарт “яарахгүй” байгаагаа хэлжээ.
Цөмийн зэвсгийн хэрэглээний талаар эцсийн шийдвэр гаргах үүрэгтэй Путин “Зэвсгийг хэрэглэхийн тулд л бүтээсэн. Гэхдээ бид өөрсдийн гэсэн зарчимтай” гэж Кремлийн цөмийн сургаалд тусгасан тодорхой нөхцөлийг сануулсан байна.
Тэрээр мөн Украины асуудлаар нухацтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
“Яах гэж үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх билээ? Ийм хэрэгцээ хэзээ ч байгаагүй.”
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #ОРос, #Цөмийн дайн,