Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг. Уг зохиолд тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн бичсэн агаад хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ. Мөн дэлхий даяар техник технологийн хөгжил давамгайлахын хэрээр бусдыг хянаж цагдах, ард иргэд хувийн мэдээллээ нийгэмд шуудхан ил болгож, өөрсдийгөө мөн цахим эриний хүлээсэнд баглах нь тун ч аюултай үйлдэл мөн болохыг тус бүтээл хүн төрөлхтөнд сануулсаар байгаа юм.

АМЬД ХАЙР, АМЬД МЭДРЭМЖ, АМЬД ТӨСӨӨЛӨЛ, АМЬД ОЮУН УХААН!

Нийгэмд урлаг, уран зохиол маш том асуултын тэмдэг үлдээдэг. Зарим нь асуултын тэмдэг тавьчихаад тайлал хийдэггүй бол үлдсэн хэсэг нь хариултгүй хэвээр орхидог. Мэдээж уншигч цааш төсөөлж, зохиолын үйл явдал, дунд нь өгүүлэгдэх нарийн “детальчилсан” холбоосуудыг анхаарч чадвал өөрт нь таарах тодорхой хариултыг авч чадна. Харин Жорж Оруэллийн “1984” роман бол асуулт, хариулт нь эн тэнцүүхэн жин дардаг бүтээл.

Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. Үүнээс гадна уран бүтээлч нийгмээ хэрхэн мэдэрч, ямар дуу хоолойг иргэдэд хүргэх вэ? гэх асуулт ч мөн тун чухал.
Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Бид өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн “ФАУСТ”, Оросын суутан Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ”, Америкийн зохиолч Жон Патрикийн “ОПАЛ”, зохиолч С.Жаргалсайханы “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” зэрэг жүжгүүдийг найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулсаар тайзнаа амилуулж үзэгч олныхоо таашаалыг хүртсэн.

“1984” постдрамын жүжгийн жүжигчдийн бүрэлдэхүүнийг “Oрфей” театрын албан ёсны цахим хаягуудаар шат дараалалтайгаар зарласаар байгаа 

Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээлийг мөн М.Батболдын найруулснаар ийнхүү “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон 3 дугаар сарын 21-ээс эхлэн орой бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын ИХ ТАНХИМЫН тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна. 
Тус жүжгийн ерөнхий продюсераар “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, жүжгийн зохиолчоор СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, туслах найруулагчаар Б.Тэмүүлэн, ассистант найруулагчаар Э.Бүжинлхам, Ц.Энхтуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн нар ажиллах юм. 
Жүжгийн дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Д.Ганцэцэг, М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглоно.

Уг жүжгийн төслийн дэмжигчээр “1984” романы монгол дахь голлох хэвлэн нийтлэгч “Монсудар” хэвлэлийн газар, “Улаанбаатар” зочид буудал хамтран ажиллаж байгаа болно. “1984” постдрамын жүжгийн жүжигчдийн бүрэлдэхүүнийг “Oрфей” театрын албан ёсны цахим хаягуудаар шат дараалалтайгаар зарласаар байгаа.

Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол харин та сайн дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу? Бидний бүтээсэн ертөнцөд үзэл санааны эрх чөлөөг эрхэмлэсэн, эрхэмлэхийг хүсдэг хэн бүхэн зорчиж болно.

“Орфей” театрын хаврын жүжигт тавтай морилно уу.

#“1984” роман,