Оросын холбооны улсад 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгууль болох бол Кремлийн өөртөө нэгтгэсэн хэмээн зарласан Украины бүс нутгуудад аль хэдийн санал хураалт эхэлсэн байна.

2022 оны есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулсны дараа Орос улс Донецк, Луганск, Херсон, Запорожжиа мужуудыг өөртөө нэгтгэсэн гэж зарлаж байв. Гэсэн ч Киев болон барууныхан санал хураалтыг хуурамч гэж үгүйсгэдэг.

Олон улсад эдгээр бүс нутгийг одоо ч Украины нэг хэсэг хэмээн үздэг ч Москва өөрийн хяналтад байдаг хэсэгтээ санал авах байруудыг нээжээ. 

Түүнчлэн Москва Молдавын салан тусгаарласан Приднестровийн бүс нутагт сонгуулийн санал авах байр нээх шийдвэр гаргасан байна.  

Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр 2018 онд Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтын үеэр 24 санал авах байр нээж байсан бол гуравдугаар сарын 17-нд эхлэх энэ сонгуулиар Приднестровст зургаан санал авах байр нээгдэх гэнэ.

Оросыг дэмжигч орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Приднестровийн бүс нутагт Оросын 200 мянган иргэн амьдардаг байна.

Молдавын Гадаад хэргийн яам энэ асуудлаар мягмар гарагт Оросын Элчин сайдыг дуудаж, Молдавын бүс нутагт санал хураах байр нээх шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа талаар мэдэгдэнэ гэж тус яам Telegram”-аар мэдэгджээ.

Молдав улс зөвхөн Кишинев дахь Оросын Элчин сайдын яамны байран дээр санал хураалт авахыг зөвшөөрдөг юм. 

Эх сурвалж: The Moscow Times

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #ОРос, #Украины эзлэгдсэн бүс нутаг, #Молдавын салан тусгаарласан бүс нутаг,