Усны газраас “Гүнээсээ хайрлая” шилдэг шийдлийн шагналын талаар мэдээлэл өглөө.
“Гүнээсээ хайрлая” аяны шилдэгийг жил бүрийн “Дэлхийн Усны өдөр”-өөр шалгаруулж, шагнана. Уг шагнал нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, зүй зохистой хэмнэлттэй ашиглах, бохирдол, хомсдолоос сэргийлэх, нөхөн сэргээх бодитой арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа иргэн, судлаач, аж ахуй нэгж байгууллагыг урамшуулах, дэмжих, алдаршуулах, олон нийтэд усны зохистой хэрэглээ, зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, шилдэг шийдлүүдийг таниулан сурталчлах ач холбогдолтой.
Гүнээсээ хайрлая шагналыг дараах 3 төрөлд олгоно. Үүнд:
1.Шилдэг байгууллага
- Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн;
2. Шилдэг иргэн
- Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон;
2. Шилдэг судлаач, судалгааны баг
- Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан;
Хугацаа:
2024/02/26 - Шалгаруулалт зарлах, материал хүлээн авч эхлэх
2024/03/15 - Материал хүлээн авах сүүлийн хугацаа – /9:00 цаг хүртэл (GMT+8)/
2024/03/15 – Хэвлэлийн бага хурал
2024/03/22 - Шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Шагналын сан:
- Гүнээсээ хайрлая аяны Шилдэг байгууллага – цом, батламж, 10 сая төгрөг;
- Гүнээсээ хайрлая аяны Шилдэг иргэн – цом, батламж, 5 сая төгрөг;
- Гүнээсээ хайрлая аяны Шилдэг судлаач – цом, батламж, 5 сая төгрөг; тус тус олгоно.
Гүнээсээ хайрлая аяны тухай: Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд, “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.
Анхаарах зүйлс
- Тухайн жилийн шүүгчдийн бүрэлдэхүүн таван хүнтэй байх ба “Гүнээсээ хайрлая” аяны хамтрагч байгууллагуудын санал болгосон усны мэргэжилтнүүд, хараат бус ТББ-ын төлөөллөөс бүрдэнэ.
- Шагналд нэр дэвшигчдийн мэдээлэл, материалуудыг тухайн жилд томилогдсон усны мэргэжилтэн шүүгчид батлагдсан үнэлгээний хуудасны дагуу шударгаар ил тод шүүнэ.
- Шалгаруулалтын эхний үед: шүүгчид ирсэн материалуудтай танилцаж, хавсралтуудыг хянаж, эхний шатанд шалгаруулна. Хоёрдугаар үед: эхний шатанд шалгарсан иргэд, байгууллагуудтай уулзалт хийж дэлгэрэнгүй мэдээлэл авч, төслийг танилцуулсны дараа ялагчдыг шалгаруулна.
- Нэр дэвшигч байгууллага, иргэд жилд нэг төсөл, судалгааны ажлаар оролцоно.
- Нэр дэвшигч байгууллага, иргэд, судлаачид тухайн жилд ялагч болсон бол, тэр төслөөрөө дахин нэр дэвших боломжгүй бөгөөд өөр төслүүдээр дараагийн жилүүдэд “Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвших боломжтой.

#онцолсон, #live, #“Оюу толгой” компани, #Усны газар, #“Дэлхийн Усны өдөр”, #Гүнээсээ хайрлая аян,