Судлаачид зүрх судасны өвчтэй хүмүүсийн гүрээний тараагуур судасны хананаас авсан өөхөн товруунаас бичил хуванцар илрүүлсэн бөгөөд 34 сарын ажиглалтын үр дүнд эдгээр өвчтөнүүдийн дунд цус харвалт, зүрхний шигдээс, нас барах эрсдэл өндөр байгааг тогтоожээ.
Неаполь дахь Кампаниа их сургуулийн Раффаэле Марфеллагаар ахлуулсан баг 257 өвчтөний өөхөн товруунд шинжилгээ хийгээд, дараагийн 34 сар ажигласан байна.
Ингэхэд тэдний 60 орчим хувьд нь полиэтилен, 12 хувьд нь поливинил хлорид (PVC) илэрсэн бөгөөд эдгээр хүмүүсийг хуванцар бохирдолгүй хүмүүстэй харьцуулахад цус харвалт, зүрхний шигдээс эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас нас барах магадлал нь 4.5 дахин их байжээ.
“PVC” нь хатуу болон уян хатан байж болох бөгөөд ус дамжуулах хоолой, ус ундааны хуванцар сав, шал, янз бүрийн бүтээгдэхүүний сав хийхэд ашиглагддаг. Харин полиэтиленийг гялгар уут, хальс, лонх хийхэд ашигладаг хамгийн түгээмэл хуванцар юм.
Мөн өөхөн товруунаас нь бичил хуванцар илэрсэн өвчтөнүүдэд эдийн шинжилгээгээр үрэвслийн шинж тэмдэг илэрсэн байна.
Лабораторид суурилсан судалгаагаар бичил хуванцар нь зүрхний эсэд үрэвсэл, исэлдэлтийн стрессийг өдөөж, зүрхний үйл ажиллагааг алдагдуулж, зүрхний цохилтыг өөрчилж, зүрхийг өвчлүүлдэг болохыг тогтоожээ.
Электрон микроскопоор шалгахад эдгээр хуванцар нь миллиметрийн мянганы нэгээс бага хэмжээтэй байсан байна.

Судалгаанд зүрх судасны өвчлөлийн бусад эрсдэлт хүчин зүйлсийг авч үзээгүй тул зөвхөн үүгээр бичил хуванцар цус харвалт, зүрхний шигдээсийн шалтгаан болдог гэдгийг нотлох боломжгүй. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар нөлөөлдөг гэдгийг уг үр дүн харуулсан гэж “New England Journal of Medicine”-ийн нийтлэлд бичжээ.
Доктор Марфелла “Бид хуванцар бохирдлоос өөрсдийгөө хамгаалж чадахгүй. Өнөөдөр бидэнд байгаа цорын ганц хамгаалалт бол хуванцар үйлдвэрлэлийг бууруулах замаар урьдчилан сэргийлэх явдал” гэж хэлэв.
Түүний хэлснээр хуванцар бохирдол нь цус харвалт, зүрхний шигдээс зэрэгт нөлөөлдөг эсэхийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна.
Эх сурвалж: The Guardian, Science Alert

#Цус харвалт, #бичил хуванцар, #зүрхний шигдээс,