ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Дельта хувилбарын талаар та юу мэдэх вэ?

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байгаа. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Мөн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, “Оном” сангийн хамтарсан судалгааний хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, “Интермэд” эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн. Өөрөөр хэлбэл, хүн амын дундаас энэ хувилбар илэрсэн” гэж мэдээллээ.

Тэгвэл иргэд дельта хувилбарын талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Манай сурвалжлах хэсэг иргэдээс энэ асуултад хариу авлаа.

Ташрамд, дельта хувилбар нь коронавирусийн хамгийн хурдан халдварладаг хувилбар юм. Дэлхийн 110 гаруй улсад тархсан дельта хувилбар манай улсад дэгдвэл өдөрт 6000-9000 хүн өвчлөх магадлалтай аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet