Өмнөд Солонгосын засгийн газар ажилдаа буцаж орох шаардлагыг үл тоомсорлосон 7,000 орчим дадлагажигч эмчийн лицензийг түдгэлзүүлэх арга хэмжээг эхлүүлсэн болохыг Эрүүл мэндийн дэд сайд даваа гарагт мэдэгдэв.

14 дэх өдрөө үргэлжилж буй ажил хаялтад даваа гарагийн байдлаар 9,000 орчим дадлагажигч эмч нэгдсэн байна. Тэд ирэх жилээс Анагаах ухааны сургуулиудад элсэгчдийн тоог одоогийн 3,058-аас 2,000-аар нэмэгдүүлж, 5,000-д хүргэх төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа юм.

Томоохон эмнэлгүүдийн мэс засал, яаралтай тусламжийн тасгийн ажиллах хүчний ихэнх хэсгийг бүрдүүлдэг бага эмч нар болон резидентүүд нэгдсэн байдлаар ажил хаяснаар төлөвлөгөөт мэс заслууд хойшлогдож, яаралтай тусламжийн үйлчилгээнд саатал гарахад хүрээд байгаа юм.

Засгийн газар ажил хаялтыг буруушааж, эмч нарыг хоёрдугаар сарын 29 гэхэд ажилдаа буцаж орохыг шаардсан бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гурван жилийн хорих ял эсвэл 30 сая воны (22,455 доллар) торгууль, лицензийг нь нэг жил хүртэл хугацаагаар цуцлах зэрэг шийтгэл ногдуулна хэмээн анхааруулсан билээ.

Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар 8,945 дадлагажигч эмч ажлын байраа орхисон байсан бол 565 нь ажилдаа буцаж орсон байна.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Су засгийн газар ажил хаялтаа зогсоогоогүй 7,000 орчим дадлагажигч эмчийн лицензийг түдгэлзүүлэх арга хэмжээг эхлүүлснийг өнөөдөр мэдэгдэв.

Тэрээр хариу арга хэмжээг буцаах боломжгүй гэж нэрлээд, шийтгэл нь эмч нарын ирээдүйн карьерт арилшгүй тэмдэглэл болж үлдэнэ гэдгийг сануулжээ.

“Засгийн газар зөрчлийг илрүүлэхийн тулд шалгалт явуулж, хууль, дүрмийн дагуу хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Эмнэлгийн салбарт эмх замбараагүй байдал үүсгэсэн уг зохион байгуулалттай үйл ажиллагааг хариуцаж буй гол албан тушаалтнуудад авах арга хэмжээ хатуу байх бөгөөд шуурхай гүйцэтгэх болно.”

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #эмч нарын ажил хаялт,