Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн оршуулах ёслол яг одоо Москва хотын сүмд болж байна.
Навальныйд хүндэтгэл үзүүлэхээр Орост суугаа Франц, АНУ-ын Элчин сайд нар тэргүүтэй гадаадын дипломатууд хүрэлцэн иржээ.
Оршуулах ёслолд зориулж цагдаа нар сүмийн эргэн тойронд хамгаалалтад гарсан бөгөөд арга хэмжээнд цөөхөн хүн оролцохыг зөвшөөрсөн байна.
Гэсэн ч олон мянган хүн түүнтэй салах ёс гүйцэтгэхээр сүмийн эргэн тойронд цуглажээ.
Мөн Навальныйн дурсгалыг хүндэтгэхийг хүссэн ч Оросоос өөр газарт амьдардаг эсвэл Москва хотод болж буй оршуулах ёслолд оролцох боломжгүй түүний дэмжигчдийг орой 19:00 цагт өөр өөрсдийн хотуудад цугларахыг түүний холбоотнууд уриалсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын ард түмэнд хандан “Бидэнд дагаж мөрдөх ёстой хууль байдгийг сануулъя. Зөвшөөрөлгүй аливаа цуглаан нь хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнд оролцох хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх болно" гэж баасан гарагт анхааруулжээ.
Тэрээр Навальныйг улс төрийн зүтгэлтэн гэж нэрлэхээс татгалзаж, түүний гэр бүлийнхэнд хэлэх зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна.
Эрх баригчид Навальныйн хөдөлгөөнийг хэт даврагч гэж үзэж, дэмжигчдийг нь АНУ-ын дэмжлэгтэй үймээн самуун дэгдээгчид гэж нэрлэдэг бөгөөд өмнө нь түүний дэмжигчдийн цуглааныг хүчээр тарааж байсан удаатай.
Оршуулах ёслолд ирсэн нэг эмэгтэй Навальныйг “баатар” гэж нэрлэсэн бол өөр нэг залуу сөрөг хүчний улстөрчийг “эсэргүүцлийн бэлэг тэмдэг” гэж магтаж, Орост хүн бүр эрх баригчдыг дэмждэггүй гэдгийг харуулахын тулд ирснээ хэвлэлд ярьжээ.
Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия оршуулах ёслол тайван өнгөрөх эсэхэд эргэлзэж, цагдаа нар цугласан хүмүүсийг баривчилж магадгүй гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Юлия хоёр хүүхдийнхээ хамтаар Оросоос гадна амьдардаг тул оршуулгад Навальныйн ээж Людмила эцгийнх нь хамт оролцож байгаа аж.
Хүний эрхийн бүлгүүд хүмүүсийг гадаад паспорт, жижиг савтай ус болон саатуулагдан эсвэл ойр орчмын дохио тасарсан тохиолдолд тусалж чадах өмгөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг биедээ авч явахыг зөвлөжээ.
Эх сурвалж: CNN

#Алексей Навальный, #Москва, #ОРос, #оршуулах ёслол,